
АНУ болон түүний Ази дахь хоёр гол холбоотон Өмнөд Солонгос, Япон Улс Хойд Солонгосын ээлж дараалсан заналхийлэлд буулт хийгээгүйн улмаас Пхеньян “нааштай мэдэгдэл” хийх болсон. Пхеньяний эрх баригчид Солонгосын хойгийн байдлыг намжаах холбоотны хүчний мэдэгдэлд тулгуурлан “Хэрвээ АНУ болон Өмнөд Солонгос, Япон улсууд хурцадмал байдлыг намжаахыг хүсвэл Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн туршилтыг хүлээн зөвшөөрч, хориг арга хэмжээгээ цуцлах ёстой” гэв. Үүнтэй холбогдуулан АНУ “Хойд Солонгосыг хүсвэл хүнсний тусламж үзүүлнэ” гэжээ. АНУ болон тэдгээрийн холбоотон цөмийн туршилтаас үүдэн Хойд Солонгос үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийнхаа хэмжээг 2009 оноос эхлэн эрс багасгасан бөгөөд Хойд Солонгос дахь АНУ-ын хүний эрхийн тусгай төлөөлөгч Роберт Кинг “Хойд Солонгост одоо хүртэл хүнсний асуудал байсаар байна. Вашингтон Пхеньянийг хүсэх л юм бол хүнсний тусламж үзүүлэхэд бэлэн байсаар ирсэн. Гэхдээ бидэнд тусламж хүссэн хүсэлт илгээгээгүй. Хүнсний тусламжаас гадна бодлогын тусламж ч үзүүлэхэд бэлэн байна. Бид хичээсээр ирсэн” гэж хэлсэн байна.
Сэтгэгдэл (0)