
АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос зарласан “Хамгийн их эрэн сурвалжлагдаж буй 10 гэмт хэрэгтэн” жагсаалтад багтсан Эрик Тот гэгч этгээд Никарагуагаас баривчлагджээ. 31 настай тэрбээр Вашингтоны төв Колумбын тойрогт орших нэгэн бага сургуулийн багшаар ажилладаг байсан бөгөөд сурагчдаа дарамтлан порно кино хийдэг байж. Цагдаа нар түүний эл үйлдлийг мэдэж 2008 онд баривчилж, удалгүй барьцаагаар суллажээ. Харин энэ үеэр тэрбээр ул мөргүй алга болж өдийг хүртэл нуугджээ. Холбооны мөрдөх товчоо түүнийг барихад тусалсан хүнд 100 мянган ам.долларын шагнал амалсан ч багагүй хугацааны дараа Никарагуагийн Гондурастай хиллэдэг нутгаас олжээ. Холбооны мөрдөх товчоо 1950 оноос хойш зарлаж буй хамгийн их эрэн сурвалжлагдаж байгаа 10 гэмт хэрэгтнийхээ жагсаалтад Эрик Тотыг 2012 оны дөрөвдүгээр сард оруулсан байна.
Сэтгэгдэл (1)
Anonymous (203.91.119.122)
Тэр хийсэн киног нь тавьчаач үзье :))