Ливи дэх Францын элчин сайдын яаманд бөмбөг дэлбэрэв



Ливийн нийслэл Триполи хот дахь Францын Элчин сайдын яамны үүдэнд тэсрэх бөмбөгтэй автомашин дэлбэрснийг албаныхан мэдээлэв. Дэлбэрэлтийн улмаас хоёр хамгаалагч шархдаж, Элчин сайдын яам болон ойролцоох байрнуудын зарим хэсэг ноцтой эвдэрч сүйджээ. Дэлбэрэлт өглөөний 07.00 цагийн үед болсон бөгөөд Францын Элчин сайдын яам нь жижиг гудамжны хажуу талд оршдог байна. Дэлбэрэлттэй холбогдуулан зэргэлдээх байрны оршин суугчид Францын Засгийн газраас нөхөн төлбөр шаардаж, “Элчин сайдын яамны хажууд амьдрахыг хүсэхгүй байна” гэжээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)