Өмнөд Солонгосын батлан хамгаалахын сайд цагаан нунтагтай захидал авчээ
- 2013-04-24
- Дэлхий
- 0

Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд Ким Кван Жин өнгөрөгч мягмар гаригийн өглөө дотроо үл мэдэх цагаан нунтаг агуулсан нэргүй захидал хүлээн авчээ. Мөн захидал дотор заналхийлсэн үг, өгүүлбэр бичсэн байсан гэнэ. Энэ сарын 16-нд АНУ-ын сенатч Рожер Викер, Карл Левин болон Ерөнхийлөгч Барак Обамад хаягласан “рицин” хэмээх хорт бодис агуулсан захидлыг албаныхан замаас нь илрүүлсэн. Тэгвэл 17-нд Берлин хотын дарга Клаус Воверайт нэг удаагийн тариур болон тосны хүчилтэй тариа агуулсан илгээмж хүлээн авчээ. Юутай ч, Өмнөд Солонгосын албаныхан Батлан хамгаалахын сайдад ирсэн захидлыг шинжилж байна. Үүнээс өмнө түүнийг Хойд Солонгосын албаныхан заналхийлж байсан бөгөөд цэргийн сургуулилтын үеэр нүүрнийх нь зурагтай цаасан толгой бүхий мануухайг сургуулилттай нохойгоор уруулж байв.

Сэтгэгдэл (0)