Германчууд талбайдаа илүүрэхлээ

Өчигдөр шөнө Европын хөлбөмбөгийн холбооны Аваргуудын лигийн хагас шигшээ шатны эхний тоглолт болж өндөрлөлөө. Тус тоглолтонд “Баейрн Мюнхен” өөрсдийн “Альянц Арена” цэнгэлдэхэд өрсөлдөгч “Барселона”- тай тоглож 4:0 харьцаатай “Барса”-г бут ниргэв. Германчуудад Томас Мюллер хоёр гоол хийж, Марио Гомез, Арьен Роббер нар үргэлжлүүлэн гоолдсоноор багтаа ялалт авчирлаа. Хэдий хагас шигшээ шатны эхний тоглолтонд Баейрнчууд ялалт байгуулсан ч яг долоо хоногийн дараа хоёр багийн хариу тоглолт “Барселона”-гийн үндсэн талбай “Кэмп Ноу” цэнгэлдэхэд болох юм.









Аваргуудын Лигийн хагас шигшээ шатанд учраа таарсан Борруссия Дортмунд – Реал Мадрид багуудын эхний тоглолт өнгөрсөн шөнө Сигнал Идуна Паркад явагдаж талбайн эзэд 4-1 харьцаатай ялалт байгуулсан байна . Энэхүү тоглолтонд Дортмундын Польш довтлогч Роберт Левандовски гайхалтай байж 4 гоол оруулсан бөгөөд Реал-ын нэр төрийг тоглолтын 43 дахь минутанд Криштиану роналду аварчээ .

Боруссия энэ улирлын Аваргуудын Лиг эхэлсэнээс хойш нэг ч ялагдал хүлээгээгүй цорын ганц баг болж үлдээд байгаа ба хоёр багийн хариу тоглолт 7 хоногын дараа Испанид явагдана


Борруссия Дортмунд 4-1 Реал Мадрид


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)