Хүүгийнхээ цогцосыг цүнхэнд нууж яваад баригдлаа
- 2013-04-25
- Дэлхий
- 0
Энэ сарын 24-ны өдөр Английн Dailymail өдөр тутмийн сонинд Хятадын Anhui хотын Quqiu гэх газарт амьдрах Ян Чень, Лин Сүн гэх эхнэр нөхөр хоёр 2 настай охин Ли-г Шүлхий өвчиний улмаас нас барсан хэмээн Hefei Эмнэлэгийн цогцос хадгалах газраас хүүхдийн цогцсыг аялалын цүнхэнд хийн авч гарчээ. Эхнэр нөхөр хоёр охиныхоо цогцосыг аван орон нутгийн автобусанд 2 цагийн турш зорчин нутагруугаа буцах бодолтой байжээ. Гэвч автобусны зорчигчдын аюулгүй байдлын хяналтын албаныхан тэдний цүнхийг нээж үзэн дотор нь нас барсан 2 настай хүүхэд байгааг илрүүлсэн байна. Шалгалтын үеэр эцэг болох Ян Чень нь бидний амьдралын нөхцөл байдал хэцүү байгаа энэ үед авс хийлгэх бас шарил зөөдөг тэрэг дуудахад маш их мөнгө хэрэгтэй болно. Тиймээс л ийм арга хэрэглэхээс өөр арга байсангүй гэж мэдүүлжээ. Тэрээр бид цогцосыг сайн нуусан, Автобус компаний шалгалтаар ийм талд тайван бус байдлыг үүсгэсэн боловч шалгаагүй байсан бол бусад зорчигчид ч мэдэхгүй байх байсан хэмээн гомдоллосон байна. Юутай ч тэд ямарч торгуульгүй суллагдсан боловч эцэст нь нутаг руугаа буцах 2 цагийг хувийн таксигаар явхаар шийджээ. Хяналтын албаны төлөөлөгчийн хэлснээр цогцсыг гэрлүүгээ зөөвөрлөх боломжтой ч ийм байдлаар уут саванд баглаад нийтийн тээврээр зөөвөрлөх нь хууль бус гэжээ.

Сэтгэгдэл (10)
***** (202.72.243.135)
хятадууд юу ч хийж мэднэ. үнэхээр сонин хүмүүс шүү дээ.
ergyy setgyylch huurhii mindee (203.91.117.4)
solir dolir dylii hyn shig yum bichij bhiimdaa neg bol hyy gd ygyiee ohin ch yumuu geel China gl gyiee saran deer yum bnaa yu bilee uuruu ch medehee bailaa za za neg iimerhyyl yum bolj gej bgaam shig bnaa setgyylch aa bishee hen bilee he he
***** (124.158.109.31)
huurhii duu, yasan ch hetsuu yum de, ur huuhdee aldchihaad tuuniihee tsogtsosiig nom jurmaar ni avaad yavah mungu baihguide l iim baidald orson baishde, huurhii etseg eh 2iig uruvduj bna.
baska (122.254.126.67)
het yaduu bn
hun (158.196.54.174)
neg bolohoor huu geed l neg bolohoor ohin bolchihiin. chuhal bish l de. thde yu bichsenee uuruu unshij baimaar yum...
eeeeeeeeee (122.201.18.132)
unexeer aguu setgel te etseg ex bna bi demjjini
Name (103.10.22.102)
Үнэхээр заваан улс шүү. Хэрэг хүлээлгэхгүй өнгөрөөгөөд байхдаа яахав дээ.
Name (103.10.22.102)
Үнэхээр заваан улс шүү. Хэрэг хүлээлгэхгүй өнгөрөөгөөд байхдаа яахав дээ.
Name (103.10.22.102)
Үнэхээр заваан улс шүү. Хэрэг хүлээлгэхгүй өнгөрөөгөөд байхдаа яахав дээ.
lolol (202.126.91.47)
***** jin