Далай багшийн Монголчуудад зориулж айлтгах айлдварын тов гарчээ.
- 2013-04-26
- Дэлхий
- 0
Дээрхийн гэгээн XIV Далай багш 2013 оны арванхоёрдугаар сарын 2-4-ний өдрүүдэд монголчуудад зориулан Дармасала хотноо шарын шашныг үндэслэгч Богд Зонхова ламын таван ламрим хэмээн алдаршсан бодь мөрийн зэргийн хөтөлбөр номуудыг тайлбарлан айлтгахаар болжээ. Ламын гэгээний VIII дүр Данзанжамбалчойжишэнин хутагт дээрхийн гэгээнтэн анх 2011 оны аравдугаар сард XIV Далай багшид бараалхах үеэр “Монголчуудад зориулж тусгайлан айлдвар сургаалиа хайрлаач” хэмээн хүсэлт өргөсөн аж.
Дээрхийн гэгээн XIV Далай багш 2013 оны арванхоёрдугаар сарын 2-4-ний өдрүүдэд монголчуудад зориулан Дармасала хотноо шарын шашныг үндэслэгч Богд Зонхова ламын таван ламрим хэмээн алдаршсан бодь мөрийн зэргийн хөтөлбөр номуудыг тайлбарлан айлтгахаар болжээ. Ламын гэгээний VIII дүр Данзанжамбалчойжишэнин хутагт дээрхийн гэгээнтэн анх 2011 оны аравдугаар сард XIV Далай багшид бараалхах үеэр “Монголчуудад зориулж тусгайлан айлдвар сургаалиа хайрлаач” хэмээн хүсэлт өргөсөн аж. Далай багш ч энэхүү хүсэлтийг баяртай хүлээн авч, “Би Монголд ойр ойрхон очоод байж чаддаггүй. Очсон ч богино хугацаагаар, шахуу хөтөлбөртэй очдог. Харин монголчууд Дармасала хотод хүрээд ирвэл гурав, дөрвөн өдрөөр ном айлдаж болно” гэж хэлжээ. Энэ дашрамд “Монгол сүнчой” зохион байгуулагчдын зүгээс сүсэгтэн олноо энэхүү номын айлдварт хүргэхийн тулд манай улсын үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компанийн онгоцыг Улаанбаатараас Дармасала чиглэлд шууд нислэг гаргахаар төлөвлөж байгаа аж.
Б.Дэлгэр

Сэтгэгдэл (0)