Нурсан байшингийн хэргээр 6 хүн баривчиллаа

Өнгөрсөн лхагва гарагт Бангладешт нурсан байшингийн нурангид  гал гарсныг Франс  пресс  агентлаг  уламжилжээ.  Одоо нурангин дор 379-өөс цөөнгүй хүн бий гэж үзэж байна. Бангладеш улсын нийслэл Дакка хотын захад найман давхар байшин нурсан билээ. Энэхүү эмгэнэлт явдлын улмаас 360 гаруй хүн амь үрэгдэж, бас нэг мянга орчим хүн сураггүй байгааг түрүүнд нь мэдээлсэн юм. Аврагчид нурангин дор амьд байгаа хүмүүсийг эрж хайхын тулд одоо өргөх кран хэрэглэж эхлэсэн байна.
Амьд байсан эмэгтэйд хүрэх зам гаргахаар аврагчид  арматурын ган төмрийг хөрөөдөж байхад  үсэрсэн оч гал гарах шалтгаан болжээ. Гал гарснаар тэр эмэгтэй нас баржээ. Гал унтараах үед гурван гал сөнөөгч өртсөн аж. Нурсан байшингийн эзэн Мохаммед Сохель Рана гэгчийг Энэтхэгийн хилийн ойролцоогоос  саатуулсныг ням гарагт мэдээлжээ.  Мөн байшин нурсантай холбогдуулан зургаан хүн баривчилсныг цагдаагийнхан бас мэдэгдсэн байна. Тэдний дунд  байшинг ашиглалтад хүлээлгэн өгөх тухай актад гарын үсэг зурсан хоёр инженер,  үйлдвэрийн  удирдлагын  хоёр гишүүн – “New Wave Apparels” компанийн гүйцэтгэх захирал болон дарга байгаа ажээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)