Какириюү Н.Ананд баруун жигүүрийг тэргүүлнэ


Японы мэргэжлийн сумогийн тавдугаар сарын тэмцээний банцүке гарчээ. Өнгөрсөн хаврын тэмцээнд нэг ч уналгүй түрүүлэхдээ хэд хэдэн дээд амжилт эвдсэн их аварга Хакүхо М.Даваажаргал энэ удаа бөхчүүдийг тэргүүлэн барилдахаар болсон байна. Харин мэргэжлийн сумогийн 70 дахь ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж баруун жигүүрээс зодоглох аж. Дээд зиндааны монгол бөхчүүдээс “Изүцү” дэвжээний тэргүүн бөх, озэки Какирюү Н.Ананд баруун жигүүрийг тэргүүлэх бол Токитэнкү А.Хүчитбаатар маэгаширагийн зүүний наймаас, Кёкүтэнхо Н.Цэвэгням есөөс, Шёотэнро Д.Нямсүрэн 11-ээс, гуравдугаар сарын Харү башёд жюүрёо зиндаанд түрүүлсэн “Томозүна” дэвжээний бөх Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар дээд зиндаанд эргэн ирж, барууны 12-оос хүч үзэхээр болсон байна. Түүнтэй хаврын барилдаанд түрүү булаалдсан “Таманой” дэвжээний бөх Азүмарюү С.Тодбилэг анх удаа дээд зиндаанд хүч үзэх гэж буй. Тэрбээр макүүчи зиндаанд хүч үзэх Монголын 17, гадаадын 38 дахь сумоч болж байгаа юм. Харин өнгөрсөн гуравдугаар сарын тэмцээнд дөрөв ялж, 11 унасан Тамаваши Э.Мөнх-Оргил жюүрёо зиндаа уруу унажээ. Мөн Монголоос жюүрёод тав, макүшитад 10, санданмэд дөрөв, жонокүчид нэг сумоч ирэх сарын тэмцээнд зодоглох аж.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (202.131.231.250)

    2013-04-30

    eooe yu be hen ni baruuniig tergvvleh yum be bymbadorj yumuu anand yumuu shaal utgagvi yum bicheed

  • ***** (202.131.231.218)

    2013-04-29

    oilgosongvi? xaruma bas baruun? tegeed awarga ni terguuldeggei muu>?