Г.Самбууданзан алтан медаль ихэрлүүллээ

Дэлхийн пара хөнгөн атлетикийн холбооны “Гран- при” тэмцээнээс манай улсын тамирчид алт, мөнгө, хүрэл медаль хослуулан хүртлээ. БНХАУ-ын Бээжин хотноо долоо хоног үргэлжилсэн уг тэмцээний бөөрөнцөг түлхэлт, зээрэнцэг шидэлтийн төрөлд Г.Самбууданзан түрүүлж, хос алтан медалийн эзэн болсон байна. Улмаар пара хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авчээ. Мөн F58 төрөлд оролцсон У.Ууганбаяр бөөрөнцөг түлхэлтээр мөнгөн медаль, зээрэнцэг болон жад шидэлтийн төрөлд хүрэл медаль, К46 ангиллын 1500 метрийн гүйлтэд оролцсон н.Гармаабазар мөнгөн медаль хүртсэн байна. Пара хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сорил “Гран-при” тэмцээнд манай улсаас Г.Батдорж, Б.Вандан-очир, Д.Төмөр дасгалжуулагчаар удирдуулсан найман тамирчин оролцсон юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)