Исландын парламентын сонгуульд сөрөг хүчин ялалт байгуулав


Өнгөрөгч бямба гаригт өндөрлөсөн Исландын парламентын сонгуульд консерватив үзэл баримтлалтай сөрөг хүчин болох Тусгаар тогтнолын нам ялалт байгуулжээ. Тус намын дарга Бьярни Бенедиктссон “Манай нам ялалт байгуулсан” гэж мэдэгдсэн юм. “Ассошейтэд Пресс” агентлагийн мэдээлснээр Исландын парламентын сонгуулийн саналын хуудсын 33 хувийг тоолсны дараах байдлаар Тусгаар тогтнолын нам 63 суудлаас 20 орчмыг нь авах нь тодорхой болжээ. Исландын парламент нь дэлхийд хамгийн ууганд тооцогддог бөгөөд энэхүү сонгуульд дээрх нам ялбал намын дарга Бьярни Бенедиктссон Ерөнхий сайдын албанд тушаалд томилогдох юм байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)