Барилгад үйл ажиллагаа явуулагчдыг баривчлав

Бангладешийн нийслэл Дака хотын захад орших “Рана Плаза” хэмээх найман давхар худалдааны төв нурсны улмаас амь үрэгдсэн болон гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Барилга өнгөрөгч лхагва гаригийн өглөө нурсан бөгөөд албаныхан барилга нурах үеэр хэдэн хүн байсныг одоо болтол тогтоож чадахгүй байна. Урьдчилсан тооцоогоор 3000 орчим хүн байсан гэсэн таамаг дэвшүүлжээ. Өнөөдрийн байдлаар тэдний 1500 гаруйг нь аварсан ч 332 нь амь үрэгдсэн байдалтай олдож, 761 хүнийг нурангин доороос хайсаар байна. Энэ барилгад 6000 мянга орчим хүн ажилладаг бөгөөд үүнээс дутахааргүй олон хүн үйлчлүүлдэг гэнэ. Барилга ажил эхлэх цагаар буюу өглөөний 08.00 цагийн үед нуржээ. Дашрамд дурдахад, энэ барилгад оёдлын таван үйлдвэр, үүнээс арай жижиг үйл ажиллагаа явуулдаг хүнсний мухлаг, цайны газар зэрэг 300 орчим аж ахуйн нэгж байрладаг байжээ. Цагдаа нар дээрх таван үйлдвэрийн “New Weave Bottoms”, “New Weave Style”-ийн эзэн Махбубур Рахман Тапас, Базлул Самад Аднан нарыг барилгын даац хэтрүүлсэн хэргээр баривчилжээ.



  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)