Ордоны гадаа карабин буугаар буудлаа
- 2013-04-29
- Дэлхий
- 0

Италийн нийслэл Ромын төв, Засгийн газрын Кижи ордны дэргэд нэгэн эр карабин буугаар буудаж цагдаагийн хоёр ажилтан дэргэдүүр нь өнгөрч явсан нэг хүнийг шархдуулсан хэрэг гарчээ. Цагдаагийнхан түүнийг сэтгэцийн эмгэгтэй 49 настай ажилгүй нэгэн байсан гэж байна. Тэрээр төр засагт дургүйцсэндээ Засгийн газрын шинэ тэргүүн Энрико Леттыг тангараг өргөж байхад ийн гал нээжээ. Мөрдөн байцаагчид түүнийг улстөрчдийг буудах гэж байсан гэсэн байна.

Сэтгэгдэл (1)
shit (202.170.81.170)
shit mongold yum boluu gej bodlooshd