Боливын ерөнхийлөгч гурав дахь удаагаа өрсөлдөнө



Боливийн Ерөнхийлөгч Эво Моралесыг Ерөнхийлөгчийн сонгуульд гурав дахь удаагаа өрсөлдөхийг тус улсын Үндсэн хуулийн цэц зөвшөөрсөн байна. Уг нь Үндсэн хуулиар бол Ерөнхийлөгчийн сонгуульд гурав дахь удаагаа өрсөлдөх, гурав дахь удаагаа төрийн тэргүүн болох хориотой аж. Гэсэн ч Үндсэн хуулийн цэц өнгөрөгч даваа гаригт ийм шийдвэр гаргаж энэ нь сөрөг хүчний зүгээс ихээхэн эсэргүүцэлтэй тулгараад байна. Ерөнхийлөгчийн сонгууль ирэх арванхоёрдугаар сард болох бөгөөд хэрвээ өнөөгийн Ерөнхийлөгч Эво Моралес сонгогдвол бүрэн эрхийн хугацаагаа зургаан жилээр сунгана. Энэ улсыг 2006 оны нэгдүгээр сарын 22-ноос хойш удирдаж байгаа тэрбээр 2009 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж Боливийн Бүгд Найрамдах Улс хэмээх нэрийг Боливийн Олон Үндэстний Улс хэмээн өөрчилсөн юм. Мөн энэ хуулийн дагуу Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг дөрөв байсныг зургаа болгон нэмэгдүүлсэн юм. Тэгэхээр Э.Моралес арванхоёрдугаар сарын сонгуульд ялалт байгуулвал 2014 онд тангаргаа өргөж, 2020 он хүртэл Боливийг удирдана.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)