Өвөө нар бага насны охидыг үнсвэл хариуцлага тооцно


БНСУ-ын Улсан хотод өнгөрсөн оны арванхоёрдугаар сард өндөр настан Ким дэлгүүрийн гадаа тааралдсан бага ангийн хоёр охины гараас барьж хөөрхөн шүү , хайртай гээд хацар дээр нь үнссэн бөгөөд энэ үед харж байсан нэгэн эмэгтэй цагдаагийн газар дуудлага өгснөөр түүнийг бага насны охидыг садар самуунд уруу татан хүч хэрэглэн үнссэн хэмээн саатуулсан байна. Өндөр настан Ким энэ үйлдлийнхээ хариуд таван сая воноор торгуулах шүүхийн шийдвэр сонсоод байгаа юм. Бага сургуульд сурдаг болон түүнээс доош насны эмэгтэй хүүхдүүдийг танихгүй байж хөөрхөн хэмээн хацар, уруул дээр нь эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр, эсвэл ганц нэгээрээ явж байхад нь үнсдэг өндөр настай өвөө нарын үйлдэлд хариуцлага тооцохоор болсон нь энэ юм. Ээжүүд энэ талаар ихээхэн хүсэлт гаргаж байгаатай холбогдуулан цаашдаа өндөр настан өвөө нар 13 ба түүнээс доош насны охидын биед гар хүрэх , үнсэх нь хуулиар хориотой болж байгаа юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • (124.158.94.35)

    2013-05-01

    hahaha tegeed 14tei ohiduudiig yaj ch bolno ain

  • (202.126.91.128)

    2013-05-01

    zov shuu manaih ene huulias sanaa avaach. tegtei tergui gadaadiinhniig duuraidag yum chini

  • анжела (202.180.216.249)

    2013-05-01

    маш сайн манайд ийм хууль гараасай балиар заваан юмнуу их шүү зөв зөв

  • зочин (202.131.238.35)

    2013-05-01

    таарна. тийм балиар юмнуудад хүний хань хүүхдийн эцэг болох ямар ч үндэслэл байхгүй наад цаазын ялаа эргэж сэргээвэл таарна. үхсэний чинь ардчилсан орон гэж мөн *****

  • 545 (202.9.47.130)

    2013-05-01

    ЗӨВ ШҮҮ