Шувууны ханиадаар 24 хүн нас баржээ

БНХАУ-д гарч байгаа шувууны томуугийн А(H7N9) вирусын халдварын лабораториор батлагдсан тохиолдлын тоо 126, нас барсан 24, эмчлэгдэж байгаа 80, эдгэрч гарсан 18 болоод байна. Тархалт найман муж, хоёр томоохон хотод гараад байгаа ажээ. Батлагдсан тохиолдлуудтай хавьтал бологсодыг ажиглан хянаж байгаа бөгөөд хүнээс хүнд дамжин халдварласан тохиолдол батлагдаагүй аж Өнөөдрийг хүртэл өвчилсөн хүмүүст хийсэн судалгаагаар архаг хууч өвчтэй, өндөр настай, эрэгтэй хүмүүс зонхилж байгаа тухай мэдээлжээ. Өвчилсөн хүмүүсийн хэлж буйгаар амьд шувууны захын шувуудтай хавьтал, харьцаатай байсан тухай мэдээлэл улам нэмэгдэж байгаа аж.
Халдварын эх уурхай юу болох, халдвар дамжих зам, өндөр настай, эрэгтэй хүмүүс зонхилж өвчилж байгаагийн учир шалтгаан нь одоогоор тодорхойгүй байна.Одоогоор өгч байгаа гол зөвлөмж хамгаалах хувцас хэрэглэлгүйгээр шувуутай ойр хавьтах, харьцахаас болгоомжлох, гарын ариун цэврийг сайн сахьж, савандаж угаах, гараа спиртэн суурьтай гар ариутгагчаар ариутгах, хүнсийг баталгаатай худалдааны газраас сайн хянаж байж сонгож авахыг зөвлөж байгаа аж.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)