Жозе Моуринью “Челси”-д зарагдах уу
- 2013-05-01
- Спорт
- 0
Алдарт “Реал” аваргуудын лигийн финалд үлдэж чадаагүй нь хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн гунигтай мэдээний нэг болоод байна. Испанийн нийслэлд “Хааны клуб” 2:0-ээр хожсон ч Дортмундад 1:4-өөр ялагдсан юм. Дасгалжуулагч Моуринью “Шүүгч Ховард Уэбб зочин тоглогчийн хамгаалагч Матс Хуммельсийг талбайгаас гаргах ёстой байсан ч тоолгүй өнгөсөн.Улайм цайм бүдүүлэг алдаа байхад яагаад ингэснийг нь ойлгохгүй байна. Гэсэн ч энэ шүүгчийг би хүндэлдэг” гэжээ. Тэрбээр “Реал”-аас явах бодолтой байгаа юу гэсэн асуултад “ Надад шийдвэр гаргах хэцүү байна. Яагаад гэвэл энэ клуб надад таалагддаг. Гэхдээ намайг хайрладаг, хайрлах тийм газар ажиллахыг хүсч байна. Английн зарим нэг клуб нададтай хамтран ажиллахыг хүсч байгаа. Ялангуяа нэг клуб” гэжээ. Германы хэвлэлд бичсэнээр Моуринью Английн “Челси”-гийн удирдлагатай гэрээний тухай ярилцсан аж.

Сэтгэгдэл (0)