
Туркмений ерөнхийлөгч Гурбангул Бердымухамедов морин тойруулгын уралдаанд оролцож байхдаа ердөө л гараан дээр мориноосоо унажээ. Түүний унасан гүү гэнэт булгиж төрийн тэргүүнийг газар шидсэн байна. Ерөнхийлөгчийг түргэн тусламжийнхан уралдааны газраас авч явжээ. Хагас цагийн туршид үзэгчид таг дуугүй болж, зарим нь бүр уйлсан байна. Сэтгүүлчдийг энэ талаар мэдээлэхгүй байхыг анхааруулж, гэрэл зэрэг дүрс бичлэгээ устгахыг сануулжээ. 40 минутын дараа ерөнхийлөгч индэр дээр гарч ирэхэд үзэгчид алга ташин угтсан байна.
Сэтгэгдэл (2)
ta nart xamagui (112.72.12.108)
Наад гарчиг марчигаа жоохон бодож тавиж байгаач худлаа хандалт авах гэж ингэдэг юмуу хаашаа юм.
zochin (202.5.198.249)
bulgij gene uu??? budereed l unaj baih shig baih yum~~