Нидерландын хаан ширээ Виллем-Александрт шилжлээ


Нидерландын Вант Улсын хатан хаан Беатрикс хааны суудлаа ууган хүү Виллем-Александрт шилжүүллээ. Тэрбээр дөрөвдүгээр сарын 30-нд хаан ширээнээсээ буусан бөгөөд энэ өдөр Виллем-Александр хааны тангараг өргөж Нидерландын Вант Улсын хаан болсон юм. Беатрикс 1980 оны дөрөвдүгээр сарын 30-нд хаан ширээнд сууж 33 жилийн дараа эрх мэдлээ шилжүүлж байгаа нь энэ. Тэрбээр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын хатан хаан II Элизабетын дараах хаан ширээнд хамгийн олон жил суусан өнөө цагийн дэлхийн хоёр дахь хатан хаан байсан юм. Өдгөө 75 настай Беатрикс өнгөрөгч нэгдүгээр сарын 31-нд “Би дөрөвдүгээр сарын 30-нд хаан ширээнээсээ бууна. Миний бие энэ тухай олон жил бодсон. Одоо цаг нь ирсэн. Ууган хүү маань ч хаан болоход бэлэн боллоо” гэж ард түмэндээ телевизээр хандан хэлсэн юм. Харин дөрөвдүгээр сарын 30-нд эрх мэдэл шилжүүлэх ёслолыг Нидерланд даяар тэмдэглэж шинэ хаанаа хүлээн авлаа. Шинэ хаан Виллем-Александр өдгөө 46 настай. Тэрбээр эхнэр, гурван охины хамт амьдардаг агаад магадгүй үүнээс харахад Нидерландын хаан ширээ дахин эмэгтэй хүнд шилжих бололтой. Дашрамд сонирхуулахад, Нидерландын ард түмэн сүүлийн 33 жилийг хатан хаан Беатриксийн төрсөн өдөр буюу нэгдүгээр сарын 31-нийг “Хатан хааны өдөр”-өөр тэмдэглэсэн. Харин ирэх оноос эхэлж “Хатан хаан өдөр” үгүй болж “Хааны өдөр”-тэй болох нь. Учир нь Виллем-Александр дөрөвдүгээр сарын 27-нд төрсөн юм.        

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • eegii (86.86.24.29)

    2013-05-13

    1 sariin 31nd hezee ch Hollandud hatan haanii odorig temdeglej bgaagui. beatrix ene odor torson ch gesen eejinhee torson odoriig hatan hanii torson odor heveer uldeesen geh yum bna lee 4 sariin 30. Harin odoo haanii odor geed 4 sariin 27nd temdegledeg bolj baigaa yum shig bna

  • handaa (87.212.155.164)

    2013-05-03

    omnoh heseg ni haachihvaa.tasraad utgagui bolchihloo kk

  • (87.212.155.164)

    2013-05-03

    baih bolohoor ,ard tumenii sanal huseltiinhee daguu Beatriks eejiinhee torson odriig uldeej, tsaash ni haaan shireegee jiljuulen ogoh hurtelee temdegleheer bolson.Harin daraa jilees Bullem Aleksandriin torson odor 4-sariin 27 nd temdegleheer bolj bga.Bodoj baisanaa bichlee,,buruu,zoruu bichsen bol uuchlaarai