Курилийн арлуудыг Японд өгөх талаар Оросууд бодолцоно


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нарын уулзалт сонирхол татсан сэдвүүдийг хөндсөн. Учир нь уулзалтын үеэр талууд энхийн гэрээгээ сэргээх тохиролцоонд хүрсэн юм. “Дэлхийн II дайн дуусаад 67 жил өнгөрсөн байхад Орос, Япон улс энхийн гэрээ байгуулаагүй нь байж боломгүй зүйл гэдгийг талууд харилцан зөвшөөрсөн гэнэ. Тодруулахад хоёр улс Өмнөд Курилын дөрвөн арлын маргаанаас болоод өдий хүртэл таарамж муутай байгаа билээ.
Маргаантай арлуудыг эргүүлэн авах нь газар нутаг багатай Японы хувьд үндэсний хэмжээний асуудал болоод байгаа. Харин энэ уулзалтаар ямар нэгэн ахиц дэвшил гарав бололтой. Владимир Путин “Энхийн хэлэлцээрээ сэргээнэ гэдэг нь бүгдийг тэр дор нь шийдчихнэ гэсэн үг биш. Харин бэрхшээлтэй ч зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай энэ асуудал дээр бид хамтарч ажиллаж болох юм” гэж хэлжээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • 722 (202.9.47.132)

    2013-05-02

    ЗӨВ ШҮҮ

  • kkkk (202.179.26.38)

    2013-05-02

    kuril orosiinh bis mongoliinh sdee

  • В.Ганзориг (202.21.106.102)

    2013-05-02

    Япончууд хариуд нь их өгөөмөр загнах байх.