Обама ”Их 20”-ийн уулзалтаас өмнө Путинтэй уулзана

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама ирэх 9 дүгээр сарын эхээр Санкт-Петербургт болох “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтын өмнө ОХУ-д айлчлахаар төлөвлөжээ. Энэ талаар хоёр орны төрийн тэргүүн утсаар ярьж тохирсон талаар Владимир Путины туслах Юрий Ушаков сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Хоёр орны төрийн тэргүүд энэ жил Санкт-Петербургт болох Их 20-ийн дээд хэмжээний уулзалтын өмнө 6 дугаар сарын дундуур болох Их 8-ын дээд хэмжээний уулзалтан дээр Обамагийн айлчлалын хүрээнд хоёр ч удаа биечлэн уулзахаа харилцан тохиролцлоо гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины туслах Юрий Ушаков мэдэгджээ.  Тэрээр өмнө нь ОХУ-ын ерөнхийлөгч Обамад Орос оронд айлчлах урилга хүргүүлж байсныг мөн тэмдэглэсэн байна. Барак Обамагийн ОХУ-д хийх айлчлалын талаар тус улсын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичиг Дмитрий Песков дипломат замаар талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр бүх зүйл тодорхой болно. Статусаас үл хамааран энэ айлчлал эерэг үр дүнтэй, өндөр ач холбогдолтой айлчлал болно гэдгийг итгэл төгс хэлж болно гэдгээс өөр тайлбар хийгээгүй байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)