ФИФА-гийн удирдлагууд эхнээсээ авилгал авсан хэрэгт буруутгагдаж байна


Олон сая долларын авилгын хэрэгт буруутгагдаад байгаа Дэлхийн Хөлбөмбөгийн Холбооны Хүндэт ерөнхийлөгч, 96 настай Жоао Авеланж албаа өглөө. Энэ хэрэг дотоод шалгалтын явцад илэрсэн гэнэ. Тус байгууллагаас Авеланжийг 1998 оны Дэлхийн Хөлбөмбөгийг аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулах эрхийг “ISL” маркетингийн компанид өгч, их хэмжээний авилга авсан хэмээн сэжиглэж байгаа ажээ. Түүнчлэн ФИФА-гаас хээл хахууль авсан хэрэгт тус байгууллагын хэд хэдэн дээд албаны хүмүүсийг холбогдуулан шалгаж байгаа гэнэ. Жоао Авеланж ФИФА-гийн тэргүүнээр 20 гаруй жил буюу 1974-1998 оныг хүртэл ажиллаж байсан билээ. Тэрээр тэргүүнийхээ албан тушаалаас буусны дараа тус байгууллагын хүндэт ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)