Д.Дагвадорж чөлөөт бөхийн холбоог удирдана
- 2013-05-03
- Спорт
- 0

Монголын чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөлийн ээлжит хурал болж, холбооны ерөнхийлөгчөөр Асашёорюү Д.Дагвадоржийг сонгосон байна. Мөн хурлын үеэр нарийн бичгийн дарга Ц.Сэрээтэр холбооныхоо 2008-2012 оны үйл ажиллагааны тайланг тавьж хэлэлцүүлсэн байна. Түүнчлэн 2013-2016 оны үйл ажиллагааны үндсэн чиглэлийг баталж хэд хоногийн дараа болох “Mongolian open-2013” олон улсын тэмцээний бэлтгэл ажлын талаар ярилцжээ

Сэтгэгдэл (0)