Б.Янжинлхам дэлхийн аварга боллоо

Румын Улсын Яси хотноо өнгөрсөн өдрүүдэд болсон Сонирхогчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс “Хан алтай” клубын тамирчин, спортын дэд мастер Э.Болдоо хүрэл, эмэгтэйчүүдийн ангилалд Орхон аймгийн “Хангарьд” спорт клубын тамирчин, спортын дэд мастер Б.Янжинлхам алтан медаль хүртжээ. Б.Янжинлхам 2008 онд Өсвөрийн шатарчдын улсын аварга, 2009, 2011 онд насанд хүрэгчдийн шигшээд 13, 15-тайдаа хоёр удаа тоглосон туршлагатай тамирчин юм. Энэ удаагийн тэмцээнд Э.Болдоогийн дасгалжуулагчаар Их мастер Д.Шаравдорж, Б.Янжинлхамын дасгалжуулагчаар олон улсын мастер Н.Баттулга нар ажиллажээ. Сонирхуулахад, манай өсвөрийн шатарчид 2011 онд болсон Сонирхогчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль ихэрлүүлж байсан юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)