“H7N9”-ийн халдвар тээгч 19-өөр нэмэгдлээ
- 2013-05-03
- Дэлхий
- 0

Хятадад “H7N9”-ийн халдвар тээгч өнгөрөгч долоо хоногт 19-өөр нэмэгдэж 127- д хүрлээ. Одоогийн байдлаар дээрх 127 хүнээс 26 нь амиа алдаад байгаа бөгөөд энэ тоо улам нэмэгдэх хандлагатай байна. Учир нь өнгөрөгч гуравдугаар сарын сүүлээр дэлгэрсэн “H7N9” анхандаа олон бүртгэгдэж байсан ч өнгөрсөн сард намжсан. Харин өнгөрсөн долоо хоногт 19, тодруулбал өдөрт 2-3 хүн өвчилжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Хятадын шинжээчид “H7N9” хүнээс хүнд халдварласан тохиолдол бүртгэгдээгүй гэж мэдэгдэж, Хятадын албаныхан халдвар тээсэн байж болох тахиа, галуу гэх мэт тэжээвэр шувуудыг устгаж байгаа ч энэ өвчин дарагдахгүй байна. Нөгөөтэйгүүр энэ өвчний эсрэг вакцин байхгүй юм.

Сэтгэгдэл (1)
(202.21.116.2)
hujaa nar jaahan tsuuruusei