Рауль Кастрогийн охиныг АНУ-д нэвтрэхийг зөвшөөрөв


АНУ-ын эрх баригчид Кубын удирдагч Рауль Кастрогийн охин Мариела Кастрог эх орондоо нэвтрэхийг зөвшөөрснөө мэдээлжээ. АНУ- ын хүний эрхийн байгууллагууд Мариела Кастрог Кубын ижил хүйстнүүдийн асуудлаар АНУ-д лекц уншихыг урьсан байна. Мариела Кастро нь Кубын бэлгийн боловсролын үндэсний төвийн дарга бөгөөд АНУ-ын хүний эрхийн байгууллагууд түүнийг эх оронд нь зочлох үеэр шагнал гардуулахаар төлөвлөжээ. Гэсэн ч Вашингтоны эрх баригчид түүнийг саяхныг хүртэл АНУ-д хөл тавихыг хориглож байсан юм. Ямартаа ч Мариела маргааш АНУ-д зочилж бүтэн сарын хугацаанд цөөнгүй их сургуульд лекц унших юм байна. Өдгөө 51 настай тэрбээр Кубын бэлгийн боловсролын үндэсний төвийн даргаас гадна Дэлхийн бэлгийн эрүүл мэндийн нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн агаад саяхан парламентын дэд даргаар томилогдсон юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)