Барак Обама Мексик, Коста-Рикад хийх айлчлалаа эхэллээ


АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Мексик, Коста-Рикад хийх айлчлалаа эхэлж Мексикт хүрэлцэн ирлээ. Тэрбээр өчигдөр Мексикт газардсан бөгөөд өнөөдөр Коста-Рикаг зорино. Барак Обама Мексикт байх хугацаандаа тус улсын Ерөнхийлөгч Энрике Пенья Ньетотой уулзсан бол Коста- Рикад Ерөнийлөгч Лаура Чинчиллатай уулзах юм байна. Харин бямба гаригт буюу энэ сарын 4-нд Төв Америкийн интеграцийн системийн уулзалтад оролцож, Латин Америкийн бусад орны төр засгийн тэргүүн нартай уулзаад айлчлалаа өндөрлөх ажээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)