Венесуэлд парламентын гишүүдийг зоджээ
- 2013-05-03
- Дэлхий
- 0

Венесуэлийн парламентын чуулганы үеэр сөрөг хүчний гишүүд Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргалдаж улмаар эсэргүүцлээ илэрхийлэн вувузела хэмээх Латин Америкийн үндэсний бүрээ хөгжим үлээсний улмаас олонхидоо зодуулжээ. Цөөнхийн нэг Хулио Борхес энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлж “Эрх баригч Нэгдсэн социалист намынхан бидэн рүү бөөнөөрөө дайрч, бүрээ үлээснийг нь зодож, бусдыг нь үлээхгүй байхыг шаардсан” гэж хэлжээ. Тэрбээр цааш нь “Эрх баригчид бидний үг хэлэх эрх чөлөөг боомилсон учир бид вувузела үлээж тэдний ярих эрхийг хаасан. Надтай адил зургаан гишүүн зодуулсан” гэсэн байна. Түүний хэлснээр энэ явдал тус улсын Үндэсний ассамблейн ерөнхийлөгч /парламентын дарга/ Дьосдадо Кабельо сөрөг хүчнийхнийг Николас Мадурог Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсныг хүлээн зөвшөөрөхийг шаар- даж, дарамталснаас үүджээ. Дашрамд дурдахад, тэрбээр Ерөнхийлөгч Николас Мадурогийн хамгийн ойрын холбоотон бөгөөд өнгөрөгч сонгуулийн бүх ажлыг нь гардан хийсэн юм.

Сэтгэгдэл (0)