Монгол улсын шатрын 33 дахь их аварга Дашзэвгийн Шаравдорж


Их мастер Д.Шаравдорж 1974 онд Говь-Алтай аймгийн Алтай суманд төржээ. Бага наснаасаа шатрын спортыг сонирхон анх Монголын хүүхдийн ордны шатрын дугуйланд спортын мастер Н.Төрбатын удирдлаган дор шатарчин болох гараагаа эхэлжээ. 1992 онд спортын мастер, 1995 онд Олон улсын шатрын холбооны мастер, 1998 онд олон улсын мастер, 1999 онд Их мастер цолыг тус тус хүртсэн. 1990 онд Монголын шатрын холбооны цомын төлөө тэмцээнээс спортын дэд мастер цол хүртэж дараа жил нь улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд анх удаа оролцов. Түүнээс хойш 14 удаа оролцохдоо 33, 35, 42-р тэмцээнүүдэд түрүүлжээ. 1998 онд Мьянмар улсад болсон Азийн бүсийн тэмцээнд Филиппиний их мастер Р.Антонио, Индонезын их мастер У.Адианто, олон улсын мастер Л.Деди нартай ижил оноотой I-IV байрыг хуваан эзэлж нэмэлт тоглолтонд Адиантотой халз тоглож онооны ялимгүй зөрүүгээр ялагдсанаар шагналт 3-р байрыг эзэлжээ. Улаанбаатар хотод 1999 онд зохиогдсон “Алтай”, 2002 онд ОХУ-ын Новосибирскт болсон олон улсын тэмцээнүүдэд тус тус түрүүлсэн төдийгүй дэлхийн шатрын олимпиадад гурван удаа амжилттай оролцож байв. 1999 оны Монгол улсын шилдэг тамирчнаар шалгарсан бөгөөд 2000 онд МУБИС-ийг газар зүй, аялал жуулчлалын мэргэжлээр төгсчээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • tsatsr***** (202.179.10.150)

    2014-01-20

    bayar hurgey

  • хөдөө (203.91.117.4)

    2013-05-05

    Зөв бичгийн дүрэм үзээгүй юм уу.хүний нэрийг бичихдээ эгшиг гээдэггүй ш дээ.шатрын улсын аврагуудад их бага гэж байдаггүй биз дээ.шатарчин хүн бичээгүй байхаа.зусардаад байгаа юм уу.ялимгүй зөрүү ч гэх шиг.хагас оноо юм уу.мундаг шатарчин л даа.хэн ч үгүйсгэхгүй