
Бангладешийн 8 давхар байшин нурах үед 500 гаруй хүн амь насаа алдсан гэсэн албан ёсны шинэ мэдээ гарсан байна. Энэ осол тус улсын нийслэл Дакка хотоос 70 км-ийн зайд орших Савар хотод 4 дүгээр сарын 24-ний өдөр гарсан юм. Бангладешт салбар төлөөлөгчид нь байрладаг Олон улсын Хөдөлмөрийн байгууллагаас хөдөлмөрийн хууль эрх зүйн орчныг сайжруулж, барилгын нормыг чангатгахыг эрх баригчдад хандан уриалж байна. “Нэн даруй, эсвэл ойрын хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа бүх үйлдвэрийн байдалтай танилцаж, хяналт шалгалт хийх нь маш чухал байна. 6,5 мянга гаруй энэ төрлийн үйлдвэр одоогоор үйл ажиллагаа явуулж байна. Хяналт шалгалтыг хийсний дараа бүх зөвлөмж, дүгнэлтүүд төлөвлөгөөт арга хэмжээний нэгдсэн жагсаалтанд тусгагдсан байх ёстой. Заавар зөвлөгөөний явцад засгийн газар хөдөлмөрчдийн нийгэмлэгүүд болон эзэдтэй нь нягт хамтран ажиллах хэрэгтэй” гэж Олон улсын хөдөлмөрийн байгууллагын төлөөлөгч ярьж байна. Баасан гаригт цагдаа нар хууль бус барилгыг хүлээн авсан инженер Адбур Раззакийг баривчилжээ. Нуралт болохоос нэг өдрийн өмнө тэрээр барилга аюулгүй бус гэдгийг мэдэгдэж байжээ. Даккад осолтой холбоотойгоор нийт 9 хүнийг баривчлан саатууллаа. Тэдгээрийн дотор нурсан цогцолборын эзэн Мохаммед Сохель Рана мөн байгаа юм. Нуранги зайлуулах болон амиа алдагсдын цогцсыг хайх ажил үргэлжилж байна. Эрх баригчдын зүгээс гэм буруутай этгээдүүд ял шийтгэл авах болно, харин амиа алдагсдын гэр бүлийнхэнд нөхөн олговор олгоно гэж амлаж байна.
Сэтгэгдэл (1)
AAAA (155.99.108.239)
Zuragiig ni haraad mongold bn gej bodloo. Mongold bgaa huuchin, shine chanrgui barilguud maani bitgii l nuraad unachihaasai.