
Улаан өндөгний баярыг жил бүр тогтоодог бөгөөд энэ нь сар-нарны хуанлигаар тооцоолдогтой холбоотой юм байна. Тэгвэл өчигдөр дэлхий нийтээрээ улаан өндөгний баярыг тэмдэглэн өнгөрүүллээ. Христүүд эл өдрийг бурхны хүү дахин амилаж, “үхэл болон хүмүүсийн мөнхийн хараал зүхэл”-ийг ялж чадсан гэж үздэг ажээ. Улаан өндөгний баярын өмнөх долоо хоног мөн сүмийн баярын өдрүүд болох баасан, бямба, ням гаригуудад баярладаг ба эдгээр өдрүүдэд баяр эхэлдэг. Ням гаригийн орой олон хүн сүм рүү явж мөргөл үйлдэн, сүмийн өмнө томоохон гал асаадаг байна. Мөн баярын өдрүүдээр өглөөний цайнд улс орон бүрийн шүтлэгтнүүд үндэсний хэв маягийг шингээж чимэглэсэн өндөг болон тусгайлан бэлтгэсэн хурганы мах иддэг ажээ. Үүнээс гадна баярын өдрүүдээр айл бүр бутанд будаж гоёсон өндөг өлгөж чимэглэдэг. Мөн хүүхдүүд гадаа сааданд юмуу ойд туулайн үүр хайж олоод түүнд шоколадан өндгүүдээр дүүргэж орхидог байна. Энэ өдрийг янз бүрийн олон өнгийн өндөг хийж баярладаг ёс заншил нь бүүр XXII зууны үеэс Европоос үүсэлтэй бөгөөд анх Герман Польшийн хил дээр хийгдэж байсан малтлагын үеэр олон өнгийн өндөгнүүд гарч иржээ. Харин Улаан өндөгний баярын салшгүй нэг бэлэг тэмдэг болох туулай нь XVII зууны үед бий болсон гэнэ. Учир нь хүүхдүүд өндөг нууж тоглохдоо туулайны доор хийсэнтэй холбоотой гэнэ
Сэтгэгдэл (0)