Ерөнхий сайд руу бууджээ


Египетийн ерөнхий сайд Хишама Кандилын цуваа руу халдсан хэрэг Каирт боллоо гэж Рейтер агентлаг мэдээллээ. Цагдаагийнхна журам зөрчигчийг баривчилсан байна. Нийслэлийн Докки дүүргийн нутагт ерөнхий сайдын цуваа явж байтал машинтай хэсэг залуу замыг нь хаахад хамгаалалтынхан машиныг замаас зайлуулах шаардлага тавьтал машинаас хмагаалатын машин руу хэд хэдэн удаа буудсан байна. Тэд машинтайгаа зугтааж нуугдах гэсэн ч цагдаагийнхан тэднийг саатуулж амжжээ. 18-29 насны таван залуу  бүгдээрээ галт зэвсэгтэй байжээ. Цагдаагийнхан сэижгтнүүдийг эхэлж байцаагаад энэ халдлага улс төрийн ямар нэг зорилгогүй байсан гэж мэдээлсэн байна.
Буудлагын үеэр хэн нэгэн бэртэж шархдаагүй байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • oyuka (88.176.88.110)

    2013-05-06

    manai ene heden luivarchidiig buudah hun oldohguin bhdaa