Оросын хамгийн нөлөөтэй хүмүүсийг нэрлэлээ



Олон улсад нэр хүндтэй “Foreign Policy” сэтгүүл ОХУ- ын хамгийн нөлөө бүхий 23 хүний нэрлэлээ. “Дэлхийн хамгийн нөлөө бүхий 500 хүн” жагсаалтад Оросын 23 хүн багтжээ. Улстөр, бизнесийн хүрээллээс бүрдсэн эдгээр 23 хүнийг Ерөнхийлөгч Владимир Путин тэргүүлж, удаах байруудад Ерөнхий сайд Дмитрий Медведев, Гадаад харилцааны сайд Сергей Лавров, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, Сангийн сайд Антон Силуанов, Төв банкны тэргүүн Сергей Игнатиев нар багтжээ. Тэдний араас бизнесийн хүрээллийнхэн бичигдсэн байна. Тодруулбал “Газпром”- ийн захирал Алексей Миллер, “ЛУКойл”-ийн захирал Вагит Алекперов, “Роснефть”-ийн ерөнхийлөгч Игорь Сечин, тэрбумтан Алишер Усманов нар юм. Хачирхалтай нь, Оросын хамгийн нөлөө бүхий 23-ын жагсаалтад гэмт хэрэгтэн хүртэл багтсан байна. Украинд төрсөн Семион Могилевич нь Оросын хамгийн том мафийг удирддаг бөгөөд Сергей Шнайдер нэрээрээ илүү танил болсон гэнэ. Тэрбээр хууль бус зэвсгийн наймаа, хар тамхи, бэлгийн мөлжлөг, мөнгө угаалт зэрэг гэмт хэрэгт сэжиглэгддэг байна. Түүнийг АНУ-ын Холбооны мөрдөх товчоо хамгийн удаан эрэн сурвалжлагдаж буй 10 хүний жагсаалтад багтаасан ажээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)