Гватемал “Петрокариб”-ийн бүрэн эрхт гишүүн болжээ


Гватемал Улс Венесуэлийн 2005 онд байгуулсан Карибын тэнгисийн орнуудын газрын тосны холбоо /Петрокариб/-ны бүрэн эрхт гишүүн боллоо. Венесуэлийн нийслэл Каракас хотод өнгөрөгч ням гаригт болсон энэхүү холбооны дээд хэмжээний уулзалт дээр тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро Гватемалыг холбооныхоо 19 дэх бүрэн эрхт гишүүнээр албан ёсоор батламжилжээ. Гватемал энэ холбооны гишүүн орон болсноор Карибын тэнгисийн бусад оронд газрын тос, түүнээс гаралтай бүтээгдэхүүнийг худалдах өргөн боломж олж авахын дээр хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжтой болж байна. Дээрх уулзалтад Венесуэлийн Газрын тосны яамнаас мэдээлснээр, “Петро кариб” өнгөрсөн зур гаан жил гаруйн хугацаанд газрын тосны олборлолтынхоо хэмжээг 232 сая торхоор нэмэгдүүлж, Карибын бүс нутгийн газрын тосны хэрэглээний 40 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг болжээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)