18 сартай охинд тусламж үзүүлэхийг уриаллаа
- 2013-05-07
- Дэлхий
- 0

Их Британийн “Sun” сонин Энэтхэгийн 18 сартай Роона Бегум охинд санхүү болон бусад шаардлагатай тусламж үзүүлэхийг дэлхий нийтэд уриалсан байна. Хөлд орох насан дээрээ явж буй энэ охины толгой тархины усжилт хэмээх өвчний улмаас хэвийн хэмжээнээс гурав дахин томорч, алхах нь битгий хэл мөлхөж ч чадахгүй байгаа гэнэ. Охин хэд хэдэн удаа мэс засалд орох шаардлагатай бөгөөд эмчилгээнд нь багагүй мөнгө шаардагдаж байна. Роона Бегум охины эцэг Абдул тоосгоны үйлдвэрт ажиллаж өдрийн гурав хүрэхгүй ам.долларын хөлс авдаг аж. Охины өвчин хүнд шатандаа очсон ч тэрбээр сэргэлэн цовоо байгаа аж. Эмч нар түүний гавлаас шингэнийг соруулж, 94 см тойрогтой байсныг 73 см болгон багасгаж чаджээ. Энэтхэгийн эмч нарын хэлснээр, Роона Бегум охин тус улсын анагаах ухааны түүхэн дэх хамгийн аймшигтай тархины усжилт өвчин туссан бөгөөд түүнд хийж буй эмчилгээ төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа аж. Тиймээс охинд аажмаар үхэх аюул нүүрлэсэн байна. Британид дээрх уриалгыг уншсан олон мянган хүн Роона Бегумийн эцэг Абдул, эх Фатима нарт охиных нь эмчилгээний төлбөрт зориулж багагүй мөнгийг Шинэ- Дели рүү шилжүүлжээ. Р.Бегумын толгой тархины усжилт өвчний улмаас үе үе маш хүчтэй өвддөгөөс гадна нүд нь юм харахаа больсон гэнэ. “Sun” сонинд дэлхий дээр жил бүр 400 мянга орчим хүүхэд тархины усжилт өвчнөөр өвчилдөг. Гэхдээ энэ өвчнөөр өвчилж буй хүүхдүүдийн олонхи нь ядуу буурай орнуудын иргэд байдаг хэмээн бичжээ.

Сэтгэгдэл (2)
z (202.179.24.232)
ewii dee ewii burhan chamd hairtai ohin min
zochin (202.126.91.159)
god bless you