Владимир Кличко аварга цолоо дахин хамгаалжээ
- 2013-05-07
- Спорт
- 0
Украины төдийгүй дэлхийн боксын хүнд жингийн нэрт тамирчин Владимир Кличко Италийн аварга Франческо Пианетаг ялж аварга цолоо дөрөв дэх удаагаа хамгааллаа. Хоёр боксчны тулаан өнгөрөгч ням гаригийн орой Германы Маннхейм хотод болсон байна. Тэгэхэд В.Кличко Ф.Пианетаг зургаа дахь үед хүнд цохилтоор буулган авч мэргэжлийн рингэд 60 дахь ялалт, хүнд цохилтоор буулган авсан найм дахь ялалтаа тус тус авчээ. Эсрэгээрээ 28 тоглолтод нэг ч ялагдаагүй байсан Ф.Пианета анхныхаа ялагдлыг хүлээлээ. Дашрамд дурдахад, Украины супер аварга, “Ган алх” хочит Владимир Кличко одоо Дэлхийн боксын холбоо /WBA/-ны дүрмийн дагуу Оросын хүнд жингийн аварга Александр Поветкинтай ирэх наймдугаар сарын сүүлээр тулалдах ёстой. А.Поветкин мэргэжлийн рингэд 25 тулалдсанаас бүгдэд нь ялалт байгуулсны дээр үүнийхээ 17-г нь хүнд цохилтоор буулган авчээ.

Сэтгэгдэл (0)