Саудын Арабад охидыг спортоор хичээллэхийг зөвшөөрөв
- 2013-05-07
- Спорт
- 0

Саудын Арабын Засгийн газар түүхэндээ анх удаа охидыг спортоор хичээллэхийг зөвшөөрлөө. Гэхдээ зөвхөн хувийн сургуулийн сурагч охидод ингэхийг зөвшөөрсөн байна. Саудын Арабын энэхүү түүхэн эргэлтийг олон улс сайшааж байна. Гэхдээ хувийн сургуулийн охидыг биеийн тамирт орохдоо “даруухан хувцаслах” ёстой гэж анхааруулсан байна. Өөрөөр хэлбэл, урьдын адил биеэ ил харагдуулсан хувцас өмсөхгүй. Үүнд мэдээж толгойгоо ороосон алчуур багтаж байгаа бөгөөд энэ нь биеийн тамир хийхэд ихээхэн саад бэрхшээл болж байгаа гэнэ. Гэсэн ч эрх баригчид энэ шаардлагаа өөрчлөхгүй гэв. Тиймээс хувийн сургуулийн биеийн тамирын багш нарын хувьд эмэгтэй сурагчдыг хөлс, хүч шавхсан дасгал хийлгэхгүйгээр биеийн тамир хийлгэх мэдрэмжийн асуудал урган гарч иржээ. Сонирхуулахад, тус улс Лондоны зуны олимпийн наадамд хөнгөн атлетик болон жүдо бөхийн төрөлд хоёр эмэгтэй тамирчнаа илгээж байсан бөгөөд хоёулаа толгойдоо алчууртай байсан юм.

Сэтгэгдэл (0)