Ардчилсан Солонгосын сагсчид нөхөрсөг тоглолт хийхээр ирлээ
- 2013-05-07
- Спорт
- 0

Монголын сагсан бөмбөгийн холбоо, Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос Үндэсний супер лиг завсарлах болсонтой холбогдуулан өчигдөр мэдээлэл хийлээ. Үндэсний супер лигийн тоглолтыг энэ сарын 22 хүртэл зохион байгуулахгүй юм байна. Учир нь БНАСАУ-ын Армийн сагсан бөмбөгийн үндсэн шигшээ багийнхан манай сагсчидтай нөхөрсөг тоглолт зохион байгуулж, бэлтгэл хийхээр иржээ. Тэд өчигдөр өглөө манай улсад ирсэн байна. БНАСАУ-ын “Дөрөвдүгээр сарын 25” буюу Хойт Солонгосын их удирдагчийн төрсөн сар, өдрийн нэртэй энэхүү баг нь бүрэн цэрэгжилтийн байдалд бэлтгэл сургуулилтаа базаадаг аж. Монголын сагсан бөмбөгийн холбооны урилгаар ирсэн “Дөрөвдүгээр сарын 25” багийн тамирчид тамирчид Монгол Улсад нийтдээ долоо хоногийн турш саатна. Дасгалжуулагч, тамирчин зэрэг 15 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн Хойд Солонгосын армийн багийнхан Монголын үндэсний олимпийн хороонд манай шигшээ багтай хамт байрлах юм. Сагсан бөмбөгийн хол- боо доос дуулгасан сайхан мэдээний нэг нь Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн байв. Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ баг энэ сарын 13-ны өдөр Өмнөд Солонгосыг зорих ажээ. Тэд энэ сарын 12-нд Солонгосын Инчеон хотод эхлэх Зүүн Азийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах III тэмцээнд оролцохоор явах гэж байгаа нь энэ аж. Тэмцээний сугалаа өнгөрсөн сарын 30-ны өдөр явагдсан бөгөөд Монголын шигшээ баг БНХАУ, Хонконгийн шигшээ тэмцээний “B” хэсэгт багтжээ. Харин “А” хэсэгт Макао, Япон, Солонгос, Таивань гэсэн орны багууд сугалаа таарсан байна. Манай тамирчид энэ сарын 16- ны өдөр орон нутгийн цагаар 18.00 цагт эхний тоглолтоо Хонконгтой хийхээр болсон аж. Манай шигшээ багийн хувьд хэсгийн тоглолтдоо Хонконг, Хятадын шигшээгийн аль нэгийг хожиход Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох юм. Шигшээ багийн тамирчид одоогоор Монголын үндэсний олимпийн хорооны дэргэдэх Спортын анагаах ухааны төвд байрлаж, “Сити” клубын байранд бэлтгэлээ хийж байгаа аж.
Б.Сэлэнгэ
Б.Сэлэнгэ

Сэтгэгдэл (0)