Ж.Амартүвшинд улсын харцага, Т.Санчирт улсын заан цол олголоо


Их Монгол Улс байгуулагдсаны 806 жил, Ардын хувьсгалын 91 жил, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны үеэр сэргээш хэрэглэсэн улсын арслан Х.Мөнхбаатарт, зургаагийн даваанд унасан улсын начин Ж.Амартүвшинд улсын харцага, долоогийн даваанд унасан Улсын харцага Т.Санчирт улсын заан цолыг олголоо. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.7 дугаар зүйлийн, 7.1.1, 7.1.3 Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2013 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийн саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, цолыг ийнхүү олгожээ. Бөхчүүдэд Монгол Улсын Шадар сайд, Улсын баяр наадмын комиссын дарга Д.Тэрбишдагва цол энгэрийн тэмдгийг гардуулан өгсөн юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Жирийн иргэн (203.169.53.19)

    2013-05-08

    Маш буруу жишиг гаргаж ирлээ дээ. Хэзээ хэн хариуцлагыг нь үүрэх бол.Наад бөхчүүд чинь харцага,заанаар ч тогтохгүй байсан юм биш биз дээ.Аан Нямдорж гэдэг нэртэнгүүд яасан айхтар зуудаг юм бэ.Цаашид үзэмжээр цол олгодог болох юм байна л даа.Мөн ч хачин утгагүй юм болж байна.