Италийн долоон удаагийн Ерөнхий сайд асан таалал төгсчээ
- 2013-05-08
- Дэлхий
- 0

Италийн Ерөнхий сайдаар долоон удаа томилогдон ажилласан Жулио Андреотти 94 насандаа таалал төгссөнийг тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд гэр бүлийнхнээс нь эш татан өнгөрөгч даваа гаригт мэдээлжээ. Тэрбээр саяхныг хүртэл Христийн ардчилсан намын удирдах зөвлөлийн гишүүний албан тушаал хашдаг байв. Энэ нам Дэлхийн II дайны дараа Италийн төрийг олон арван жил барьсан юм. Ж.Андреотти 1946-1991 он хүртэл Италийн парламентад тасралтгүй сонгогдон ажилласан бөгөөд 1990 оны сүүлээр мафитай холбоотой, хүн амины хэрэгт оролцсон хэмээн буруутгаглаж байжээ. Гэсэн ч төд удалгүй түүнийг энэ хоёр хэргээс цагаатгасан юм.

Сэтгэгдэл (0)