Монгол улсын шатрын 37 дахь аварга Нямаагийн Төвсанаа


Зохиолч Батын Нямаа агсаны отгон хүү Төвсанаа 1965 онд Хэнтий аймгийн Биндэр сумын нутагт төржээ. 1983 онд нийслэлийн 57-р дунд сургууль, 1988 онд Политехникийн дээд сургуулийг тус тус төгссөнөөс хойш өнөөдрийг хүртэл геологийн байгууллагуудад мэргэжлийнхээ дагуу үр бүтээлтэй ажиллаж байна. Ах нарынхаа нөлөөгөөр бага балчраасаа шатартай нөхөрлөж тэр үед өсвөр үеийнхний дунд зохиогддог байсан “Оюунтүлхүүр” сэтгүүлийн нэрэмжит тэмцээнд дөрвөн удаа түрүүлсэн нь хэн ч эвдээгүй дээд амжилт болон үлджээ. 1985 онд дэд мастер болон 1986 оны залуучуудын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байв. Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд 22 удаа шалгаран оролцохдоо 1993 онд спортын мастер, 1999 онд түрүүлэн мөн ондоо олон улсын шатрын холбооны мастер болжээ. Монгол улсын шатрын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан Москва, Блед, Турины дэлхийн шатрын олимпиад, 1999 оны Ази тивийн хотуудын багийн болон Ази тивийн улсуудын багийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Дотоодод зохиогдсон олон арван мастеруудын тэмцээнд тэргүүн байруудад шалгарч байснаас гадна Чин ван Ханддоржийн нэрэмжит тэмцээний 1999 оны аварга болжээ. Мөн Монгол шатрын төрлөөр Монгол туургатны наадмын хошой аварга болсон юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • (103.10.21.8)

    2013-05-08

    Az jargal husey

  • хөдөө (203.91.117.4)

    2013-05-08

    хэнтий нутгийн хүн шиг нутаг орныхноо жинхэнээсээ дэмжээрэй.нутгийн уул, ус,хүн зон чинь харж байгаа...сайн шатарчин төдийгүй сайн хүн байгаарай

  • (124.158.79.148)

    2013-05-08

    Lag hun shuuu

  • Нартын хад (202.131.249.154)

    2013-05-08

    Төвсанаадаа баяр хүргье маш сайн шатарчин бахархаж байна