Гурван охиныг олон жилийн турш гэрийн хорионд байлгасан эрийг баривчлав
- 2013-05-08
- Дэлхий
- 0

Сүүлийн хэдэн долоо хоногт Америкт олон жилийн өмнө ор сураггүй алга болсон эмэгтэйчүүд олдох болжээ. АНУ-ын Кливленд хотод 2003 онд 16 настайдаа алга болсон Аманда Берри, 2004 онд 14 настайдаа хулгайлагдсан Жина Дехесус, 2002 онд сураггүй болсон Мишель Найт нарыг нэгэн хувийн байшингийн хонгилоос олж сулласан байна. Ариель Кастро гэх 52 настай этгээд гурван охиныг 10 жилийн турш гэртээ нууж байжээ. Хоригдож байсан гурван бүсгүйн нэг нь хүүхэдтэй болсон аж. Охидыг хулгайлсан этгээдийг цагдаагийнхан саатуулжээ.

Сэтгэгдэл (0)