Николас Мадуро Аргентинд айлчилжээ
- 2013-05-09
- Дэлхий
- 0

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро өчигдөр Аргентинд айлчилжээ. Тэрбээр Аргентиний Ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршнертэй уулзаж, хөлбөмбөгийн “Оол Бойс” клубын “Мальвинас” цэнгэлдэх хүрээлэнд болох тоглолтыг үзэж сонирхжээ. Аргентин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн Латин Америкийн орнуудаар хийж буй богино хугацаатай айлчлалын хоёр дахь зогсоол болж байна. Тэрбээр өнгөрөгч мягмар гаригт Уругвайд айлчилж тус улсын Ерөнхийлөгч Хосе Мужикатай уулзсан бол өнөөдөр Бразилд айлчилж Дилма Руссефтэй уулзана. Дашрамд дурдахад, Н.Мадурог дагалдаж Венесуэлийн Эрчим хүч, газрын тосны сайд Рафаэль Рамирез, Гадаад харилцааны сайд Элиа Хауа явж байгаа аж.

Сэтгэгдэл (0)