Сураггүй болсон бүсгүйчүүдийг ах дүү гурав нуусан байжээ

АНУ-ын Огайо мужийн Кливленд хотын цагдаа нар арван жил сураггүй байсан гурван эмэгтэйг хөршийнх нь өгсөн мэдээллийн мөрөөр олсон. Тэгвэл энэ хэрэгт 50-54 насны ах дүү Кастро нарыг сэжиглэн баривчилсан байна. Ах дүү гурвыг үгсэн тохиролцож охидыг хулгайлсан гэж үзэж байгаа аж. Тэдний нэг А.Кастро нь сургуулийн автобусны жолооч хийдэг байж.  Гэрийн хорионд байсан эмэгтэйчүүдийг эмнэлэгт үзүүлсэн байна. Цагдаагийнхны хэлж буйгаар тэдний биеийн байдал сайн байгаа аж. 10 жил бусдыг дарамтанд байсан гурван бүсгүйн нэг Аманда Берри 2003 онд 16 настайдаа алга болсон бол түүнээс нэг жилийн дараа 14 настай Ж.Дехеус алга болсон юм. Харин Мишель Найт 2002 онд 20 настай байхдаа сураггүй болжээ. Бүсгүйчүүдийн нэг нь энэ хугацаанд хүүхэдтэй болсон байжээ.  Цагдаагийнхан тодорхой мэдээлэл өгөхгүй байгаа ч сэжигтнүүд бүсгүйчүүдийг хүчинддэг байсан гэсэн таамаг түгээмэл байгаа юм.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (203.91.117.4)

    2013-05-10

    zygeer bogtlool avsiin bn shtee ANU syrteishtee