Саудын Арабт сарстай адилхан вирус таван хүний аминд хүрчээ


2003 онд Азийн олон орныг хамарсан амьсгалын замын цочмог хам шинж /сарс/-ийн төрөл зүйлд хамаарах нэгэн вирусын улмаас Саудын Арабт таван хүн нас баржээ. Албаныхны хэлснээр энэ вирус тус улсын зүүн нутагт дэлгэрсэн долоон хүн өвчилсөн агаад хоёр хүний биеийн байдал тун хүнд байгаа аж. Тус улсад урьд нь бүртгэгдээгүй энэ шинэ вирусын халдвар авсан хүмүүст хатгаа тусах, заримдаа бөөрний дутагдалд орох шинж тэмдэг илэрсэ байна. Үүнтэй холбогдуулан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Саудын Арабт илэрсэн шиг вирус гуравдугаар сард дэлгэрсэн одоогийн байдлаар дэлхий даяар 17 хүн энэ өвчнөөр өвчилж, 11 нь амиа алдаад байна гэжээ. Тодруулбал, Саудын Араб, Иордан, Герман, Их Британи, Арабын Нэгдсэн Эмиратад бүртгэгдсэн байна. Мэргэжилтнүүд энэ вирусыг хэрхэн дэлгэрч, хүмүүст халдварлаж байгааг одоог хүртэл тогтоож чадаагүй байна. Гэхдээ амьтнаас гаралтай гэж үзэж байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛ (122.201.18.58)

    2013-05-09

    ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛД ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ