Хойд Солонгосын зүүн эрэгт одоо хүртэл пуужин байгаа гэв
- 2013-05-10
- Дэлхий
- 0

Хойд Солонгосын эрх баригчид Өмнөд Солонгос, АНУ-ын Гуам арал болон тус улсын Японы Окинава арал дахь цэргийн бааз уруу харвахаар заналхийлж зүүн эрэгтээ байрлуулсан “Мусудан” хэмээх хоёр пуужингаа татсаныг мэдээлж байсан билээ. Тэгвэл Сөүлийн албаныхан хойд хөршийнх нь зүүн эргийн пуужин хөөргөх талбайд одоо хүртэл хэд хэдэн пуужин байгаа гэж мэдээллээ. Тиймээс тус улс өндөржүүлсэн бэлэн байдлаа цуцлахгүй аж. Үүнээс өмнө Японы Ерөнхий сайд Шинзо Абэ яг ийм мэдэгдэл хийж байв. Сөүлийн албаныхны хэлснээр, Хойд Солонгосын зүүн эрэгт “Скад”, “Родон” зэрэг хэд хэдэн төрлийн пуужин байгаа бөгөөд эдгээр пуужин нь Өмнөд Со лон- гос, Япон, АНУ-ын Гуам арал болон ОХУ, Хятадын ихэнх газар нутагт хүрэх чад вартай аж. Дашрамд дурдахад, “Скад” нь хүй тэн дайны үеэр ЗХУ-ын бү тээсэн тактикийн зориулалтай дунд тус галын баллистик пуужин бол “Родон” нь үүнтэй тун төстэй Хойд Со лон госын дотоодын үйлдвэрийн пуужин юм.

Сэтгэгдэл (2)
MONGOLIA (202.126.89.177)
RUSSIA CHINA-l geh ym yagaad MONGOL gj yrihku baidiin boloo
ЗОЧИН 00 (202.9.47.131)
ХОЙД СОЛОНГОС БОЛЬЁ ОО