П.Сэрдамба гэж хэн бэ?
- 2013-05-10
- Спорт
- 0
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавъяат
тамирчин П.Сэрдамба маань наснаасаа залуу харагддаг нэгэн шүү. Тэрээр
бага зэрэг хүүхэд шиг онгирох, гайхуулах зантай. Ямагт урагшаа тэмүүлж
явдаг. Заримдаа хүйтэн хөндий болдог боловч огт танихгүй хүмүүсийг ч
өөртөө татаж чадна. Хэрэв хүсэл нь биелэхгүй бол тэсвэрлэхийн аргагүй
ааштай араатан болж хувирдаг. Тэрээр өөрийгөө сайн арчилдаг. Түүнтэй
байхдаа уйтгартай сонирхолгүй ичимтгий байж болохгүй. Дэргэд нь нүүр
царай үс зүс хуруу хумсаа янзалж болохгүй. Учир нь тэр өөрийнх нь хажууд
байгаа бол тэр хүн нь мөн адил өв тэгш, нямбай, дэг журамтай байх ёстой
гэж үздэг.
Түр зуурын холбоог үзэн ядагч
Тэрээр
дурласан л бол үнэнч бөгөөд хуурамч зангүй. Олон эмэгтэйтэй нэгэн зэрэг
дурлалын холбоонд ордоггүй. Салах цаг ирэхэд хонь тэр бүхий л байдлаар
бүх юм дууссан гэдгийг мэдрүүлж чадах хүн. Тэрээр туйлын хартай. Өөр эр
лүү аятайхан харах л юм бол тэр танийг өршөөхгүй. Өөрийгөө бусдаас илүү
гэж боддог тул эрх мэдлийг ганцаар эдлэхийг хүсдэг аминч зантай. Түүнд
зааж сургахад тун дургүй. Гэхдээ өөртөө итгэлтэй байдал нь үнэн хэрэгтээ
баг бөгөөд цаана нь бүгдээс нууцалж байдаг ядмаг зан бий. Хэрэв түүний
араар тавибал тэр шууд салж мэднэ. Дурлал ч бай сонирхол ч бай эмэгтэй
хүнийг өөрийн болгохыг хүснэ. Үүний төлөө мэхлэх хуурах цадиггүй зан
гаргахаас буцахгүй. Эцэст нь өөрөө өөртөө баахан түвэг учруулж мэднэ.
Зорилгодоо хүрэхийн тулд маш их хүч зарсаны дараахи учрал нь түүнд
утгагүй юм шиг санагдана. Тэр түр зуурын дурлалын холбоонд дургүй.
Ажил хийхийн төлөө төржээ
Дурлалд
тачаангуй бөгөөд өөрийгөө давтагдашгүй цор ганц гэж боддог. Түүний зөв ч
байсан буруу ч байсан дэмжих ёстой гэж үздэг. Хэрэв та өвдөж зовох
амьдралд чинь гай зовлон тохиолдвол таны дэргэдээс холдохгүй бат зогсож
чадах л нэгэн. Тэрээр таньд мөнгө зарцуулах, магтаалын үг хэлэх, тантай
ярилцаж суухдаа дуртай байх болно. Тэрээр гэртээ суух туйлын дургүй.
Эхнэр болох эмэгтэй ухаан зарж эр хүнийх нь хувьд хүндэтгэж байнга
магтаж зөв залах хэрэгтэй. Тэгж байж л бүх зүйл тэнцвэржинэ. Тэрээр
эмэгтэй хүний биэ даасан байдалд дуртай боловч эхнэр болох эмэгтэй нь
үгээр нь байж захирагдах ёстой. Тэр таниас туйлын үнэнч байхыг шаардана.
Хэрэв та хайртайгаа түрүүлж хэлвэл таниас зугатаана.Түүний дурлал их
хэцүү. Хэт ойртож эсвэл хэт холдож болохгүй. Бага зэрэг нууцлагдмал байх
нь зүгээр. Хөдөлмөрийн баатарын маань амьдралын гол утга учир нь ажил
юм. Хүүхдэд хайртай бөгөөд сайн эцэг болж чадна хэмээн найзууд нь ам
бардам хэлдэг.
Заримдаа мэдрэлийн ядаргаанд ордог
Гэхдээ
тэрээр хайртай хнийхээ өмнө маш сонин үйлдлүүд хийдэг гэнэ шүү. Хайртай
эмэгтэйнхээ өмнө мундаг баатар болж харагдах ямар нэгэн гавъяа
байгуулахыг эрмэлздэг. Эсвэл бүр шунал тачаалдаа автагдсан бух шиг ч
мэдрэмж гаргадаг гэнэ. Уг нь тэр харамч хүн биш л дээ. Гэхдээ зарим үед
туйлын харамч нэгэн болдог. Түрийвчээ бариад амьдралыг өөрөө
зохицуулахыг хүсдэг. Тэрээр одоо болтол ихээхэн бэлтгэл сургуулилт
хийсээр байгаа тул заримдаа мэдрэлийн ядаргаанд ордог гэнэ.

Сэтгэгдэл (14)
Дамбаа (202.179.23.116)
гаруулах тэмцээнд оросын тамирчнаас айгаад байн байн жорлон явж шээс алдсаар байгаад хожигдсон гэж шүүгч Нандигжав ярьж байна лээ.сүүлдээ жаахан мөнгөөр явж байгаа тамирчин даа
haha (118.167.20.179)
haha soliotoi yum bee iim ym bicheed bhda yaadiin
L (82.173.79.5)
Yu ch oilgosongui
R&G (202.131.244.174)
Haha savj unalaa, setguul zui ni ingeed dooshoo orchihson yum uu, esvel setguulchiinh ni arhi ni garaagui baigaa yum uu, zurhai bish gej haragduulah gej hicheejee huurhii, kkkk
(202.55.191.35)
uu za za teneg zurhaigaar huniig ingej teneg bolgoj boldiimu
м (202.72.245.180)
setguulch l a l a r z a i l дэлхийн хүнийг тайван байлга
(60.241.99.130)
Хийх ажилгүй сэтгүүдчид олигтой сэдэв олдоогүй юм байх даа.
zochin (122.201.18.6)
ene zugeer l ordnii zan chanariin tuhai bichseniig l ortsuultsan bn shd ter ordond ni tursun hun zaaval iim bha uu bdgguil bhgui yu yu bichsenig ni oilgoj unsh za ter bandi geed baigaa bandi mini
(122.201.18.178)
serdamba gj hen be gejuu?enethegt zoduuldag tsohilt sul bandi
(203.194.115.139)
evii yahnu de
Teneg zi***** (113.210.133.57)
Hudla shaasan avgaigiha hamatnii ohintoi yvalddag bsn gdg shd .
erhem (1.115.193.254)
buur hiih ym oldohgui hetsvv baih shig bna te
Зочин (203.91.117.130)
Редакци мал юм оруулах юмаа. ямарч хэрэггүй .Наад хүн Монгол улсынхаа нэр төрийг дэлхийд цуурайтуулсан нэгэн шүү.
Toogy (202.21.106.104)
Зурхайгаар нь шийдчих юм байна лдаа. Жаахан өөр хүнд хэрэгтэй мэдээлэл оруулж чадахгүй байна уу?