Аавуудын баяраар 40 хүн аянганд өртлөө

Германд арваад гэр бүлийнхэн цуглаж “Эцгүүдийн өдөр”-ийг тэмдэглэж байтал тэдний дэргэд нь  тухалсан моддон дээр аянга бууж хүмүүс бараг бүгдээрээ эмнэлгийн тусламж авах шаардлагатай болсны долоо нь хүнд байгаа юм байна. Нисдэг тэрэг очиж зөөж авахаар ийм олон хүнийг хэлмэгдүүлсэн аянга хамгийн сонирхолтой нь гэгээн цагаан өдөр цэлмэг тэнгэрээс буужээ.  “Яг өдрийн нэг цагийн үед санамсаргүй байтал аянга буусан. Би маш хүчтэй дуу сонсоод л хартал энд тэндгүй хүмүүс хашгирч тал тал тийшээ гүйлдэж байсан. Кинон дээр дайны тухай л гардаг шиг аймшигтай байлаа” гэж нүдээр үзсэн хүн ярьжээ. Хүмүүс ихэвчлэн янз бүрийн хэмжээгээр түлэгдэн байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (203.91.112.12)

    2013-05-11

    tselmeg tengerees ayanga buudaggvi l baihgvi yu daa kke