Ерөнхийлөгчийн амийг авраад баатар цолоор шагнууллаа
- 2013-05-11
- Дэлхий
- 0
Хойд Солонгосын нэгэн эмэгтэй цагдаа төрийн тэргүүнээсээ Улсын баатрын цол, тэмдгийг гардаж авсан байна. Иймээс Өмнөд Солонгосын тал түүнийг улсынхаа удирдагч Ким Чен Уны амь насыг аварсан гэж таамаглахад хүрчээ. Зарим нэг эх сурвалжуудын таамаглаж байгаагаар Ри Кен Сим гэдэг энэ эмэгтэй Умард Солонгосын удирдагчийг зам тээврийн осолд орохоос аварсан юм уу халдлагаас сэргийлсэн байж магадгүй юм. Улсын баатар цол, тэмдгийг дайн байлдааны үеэр баатарлаг гавьяа байгуулсан юм уу улсынхаа хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүс хүртдэг билээ. Саяхан энэ төрийн дээд шагналыг олон тооны эрдэмтэн, техникийн ажилтнуудад гардуулжээ. Тэд 2012 оны 12 дугаар сард хиймэл дагуулыг хөөргөх пуужинг амжилттай бүтээж, хөөргөн өнгөрсөн хоёрдугаар сард цөмийн туршилтыг амжилттай хийсэн тул ийнхүү шагнуулсан аж.

Сэтгэгдэл (5)
(91.176.131.219)
mash sain bna
qwertyui (122.201.18.188)
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
(122.201.18.142)

bbc (202.21.113.138)
magadgui gesen yum niitelj yadag bna
bbc (202.21.113.138)
magadgui gesen yum niitelj yadag bna