Сэтгүүлчийн 2 хүүг хөнөөжээ
- 2013-05-11
- Дэлхий
- 0
Мексикийн хойд нутагт орших Чиуауа мужид нэрт сэтгүүлч Давид Парамогийн хоёр хүүг буудан хөнөөжээ. 21 настай Альфредо Парамо, 23 настай Диего Парамо нарыг машинтай явж байхад нь буудан хөнөөсөн байна. Хүнд шархтсан тул эмнэлэгт хүргэсэн ч нас баржээ.Одоогоор цагдаагийн газраас энэхүү аллагыг нэрт сэтгүүлчийн ажилтай холбох сэжүүр байхгүй гэдгийг мэдэгджээ. Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пенья Ньето хохирогчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ.
Чиуауа мужид хар тамхины наймаа газар авсан нутаг аж. Тиймээс энэхүү гэмт хэргийг хар тамхитай ямар нэгэн байдлаар холбоотой байж магадгүй гэж үзэж буй ажээ.

Сэтгэгдэл (1)
ewrtyuiop[ (122.201.18.142)
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.